|
|
|
|
|
|
|
Digital Services · 2026
Таны бизнест зориулсан вэб сайт болон вэб систем хөгжүүлэх шийдэл.
Австрали улсад үйл ажиллагаа явуулж буй бизнес эрхлэгч байгууллага болон хувь хүмүүст зориулан дижитал хөгжүүлэлтийн үйлчилгээ санал болгож байна.
|
|
|
|
Энгийн 4 алхам
Ажлын явц
Төсөл эхлэхээс бэлэн болгож ажиллуулах хүртэл маш тодорхой, ойлгомжтой алхмуудаар ажил явагдана.
1
Хэрэгцээ шаардлагаа тодорхойлох
Танай бизнесийн зорилго, хэрэгцээг ярилцаж, тохирох шийдлийг сонгоно.
2
Төсөл болон төлөвлөгөө боловсруулах
Хэмжээ, хугацаа, үн өртгийн саналыг тодорхойлно.
3
Дизайн болон Хөгжүүлэлт
Вэб сайт эсвэл вэб системийг хөгжүүлж, туршиж, засварлана.
4
Public болгож нэвтрүүлэх
Эцсийн байдлаар бэлэн болгож, Public болгоно.
|
|
Онцлох төслүүд
Австрали дахь бидний хэрэгжүүлсэн зарим онцлох вэб сайт болон вэб систем төслүүд.
|
|
Вэб сайт хөгжүүлэх
Бүх дэлгэцийн хэмжээнд тохирох
Яг танай салбарт тохирсон загвар
Хэрэглэгч төвтэй, хялбар зохион байгуулалт
SimpleSmart Website Development
Вэб сайт нь зөвхөн танилцуулга бус таны бизнесийг илтгэх цахим "нэрийн хуудас" юм. Үйлчлүүлэгч танай вэб сайтаар дамжуулан танай танилцуулга, бүтээгдэхүүн үйлчилгээ, хийсэн ажлууд, төслүүдийг харах, мөн хамтран ажиллах санал илгээх, мэдээлэл авах, холбоо барих зэрэг мэдээллийг хялбар, хурдан олж авах боломжтой байх ёстой.
Сайн бүтэцтэй, мэргэжлийн вэб сайт нь танай бизнесийг илүү найдвартай, албан ёсны, хүртээмжтэй харагдуулдаг.
Бид дараах салбаруудын вэб сайт хийх, хөгжүүлэх боломжтой:
Байгууллагын танилцуулга вэб сайт Бүтээгдэхүүн, үйлчилгээний танилцуулга вэб сайт
Ресторан, кафе, хоолны бизнесийн вэб сайт Барилгын компанийн вэб сайт
Санхүү, зээл, валют гүйлгээний вэб сайт Сургалт, боловсролын вэб сайт
Зөвлөгөө, виз, боловсролын агентлагын вэб сайт Үл хөдлөх хөрөнгө худалдаа, түрээс, зуучлалын вэб сайт
Онлайн дэлгүүр, худалдааны вэб сайт Мэдээ мэдээлэл, блог вэб сайт
Хувь хүний танилцуулга вэб сайт Холбоо, сайн дурын бүлгэм, нэгдлийн вэб сайт
Төрийн бус байгууллагын вэб сайт Арга хэмжээ, энтертаймент вэб сайт
|
|
Вэб систем хөгжүүлэх
Бүх тайлан нэг дор төвлөрсөн
Үйл ажиллагааг автоматжуулах
Мэдээллийн аюулгүй байдал хамгаалалт
SimpleSmart Web System Development.
Вэб сайт vs Вэб систем: Вэб сайт нь ихэвчлэн мэдээлэл танилцуулах зорилготой байдаг бол вэб систем нь бизнесийн дотоод болон гадаад үйл ажиллагааг автоматжуулах, удирдах, хянах зориулалттай байдаг. Жишээлбэл, захиалга авах, ажилчдын мэдээлэл удирдах, төслийн явц хянах, хэрэглэгчийн бүртгэл хадгалах, тайлан харах, төлбөр болон хүсэлт бүртгэх зэрэг ажлуудыг нэг дор хянах (Dashboard), дотроо зохион байгуулах боломжтой. Байгууллага ийм вэб системтэй болсноор гар ажиллагааг багасгаж, цаг хэмнэх, мэдээллээ нэг дор цэгцтэй хадгалах, хянах, автомат тайлан боловсруулах, багийн гишүүд, ажилчид болон үйлчлүүлэгчидтэй илүү үр дүнтэй харилцах боломжтой болдог.
Онцлох системүүдээс:
Төслийн хяналт, удирдлагын систем Ажилчид, гишүүдийн хяналт бүртгэлийн систем
Бүтээгдэхүүн үйлчилгээний захиалга авах, хянах систем Визний эсвэл бусад төрлийн бүртгэл үүсгэх, хянах систем
Арилжааны болон Зээлийн систем Онлайн сургалтын систем
|
|
Чатбот систем хөгжүүлэх
24/7 автомат хариултууд
Захиалга авах, төлбөр тооцоо бүртгэх
Мэдээлэл цуглуулах, боловсруулах
SimpleSmart Chatbot System Development
Чатбот систем нь хэрэглэгчдэд автомат хариулт өгөх, мэдээлэл цуглуулах, захиалга авах, хэрэглэгчийг зөв үйлчилгээ рүү чиглүүлэх, Facebook Messenger болон бусад платформоор дамжуулан харилцааг автоматжуулахад тусалдаг. Энэ нь танай бизнесийг 24/7 идэвхтэй ажиллаж байгаа мэт харагдуулж, хэрэглэгчийн туршлагыг сайжруулдаг ба мөн та мэдээлэл цуглуулах боломжтой. Өдөр тутамд хэрэглэгчдээс ирдэг хариултуудад автоматаар хариулах нь маш их цаг хэмнэдэг учраас сүүлийн үеүүдэд бизнесүүд чатбот системийг маш өргөн хүрээнд ашиглаж байна.
Facebook Messenger автоматжуулалт Захиалга авах · Хэрэглэгч чиглүүлэх
Google Sheet · Бусад системтэй холболт
Байнга давтагддаг түгээмэл асуултын автомат хариулт
|
|
Тогтмол хөгжүүлэлт, засвар үйлчилгээ
Тогтмол сайжруулалт, шинэчлэл
Backup, дахин сэргээх
Аюулгүй байдал, хамгаалалт
Тогтмол шинэчлэл
Вэб сайт · Вэб систем · Чатбот систем
-
Шинэчлэх
-
Нөөцлөх
-
Хамгаалах
-
Хянах
Өнөөгийн энэ хурдацтай өөрчлөлт шинэчлэлийн үед вэб сайт, вэб систем эсвэл чатботыг хөгжүүлж дууссаны дараа тогтмол шинэчлэл, засвар өөрчлөлт хийхгүй бол цаг хугацааны явцад, аюулгүй байдлын эрсдэл, хуучирсан агуулга зэрэг асуудлууд гарч болно. Бид таны дижитал шийдлийг удаан хугацаанд найдвартай, аюулгүй, шинэчлэгдсэн байдлаар хадгалах үйлчилгээг санал болгодог.
Яагаад засвар, шинэчлэл чухал вэ?
Вэб сайт болон систем нь нэг удаа хийгээд шууд төгс тохирон байгууллагын хэрэгцээг бүрэн хангах гэхээс илүү урт хугацааны тогтмол сайжруулалтын дараа илүү боловсронгуй болдог. Програм хангамж, хөтөч, аюулгүй байдлын стандарт тасралтгүй өөрчлөгддөг тул шинэчлэлгүй орхивол тодорхой хугацааны дараа эвдрэх, ачааллах, хакерын халдлагад өртөх гэх мэт эрсдлүүд үүсдэг. Мөн танай бизнесийн мэдээлэл, үйлчилгээ, үнэ гэх мэт өөрчлөгдөх бүрт вэб дээрх агуулгыг дахин шинэчлэх шаардлагатай байдаг — шинэчлээгүйгээс болж үйлчлүүлэгч хуучин, буруу мэдээлэл авах улмаар үл ойлголцол үүсэх, итгэл алдах тохиолдол түгээмэл гардаг. Тогтмол хөгжүүлэлттэй бол та асуудал гарахаас өмнө засварлаж, сайтаа үргэлж ажиллагаатай, мэргэжлийн харагдах байдлаар хадгалж чадна.
Тогтмол сайжруулалт, шинэчлэл хэрэгтэй Бүтээгдэхүүн, үйлчилгээний мэдээлэл шинэчлэгдэж байх
Backup буюу дахин сэргээх боломжтой байх Аюулгүй байдал, хамгаалалтаа шинэчлэх
Алдаа гэмтэл засах Техникийн зөвлөгөө
|
|
ECHO Төсөл удирдах систем
ECHO төсөл удирдах систем
Онцлох
ECHO систем нь өдөр тутмын үйл ажиллагаа явуулдаг баг, гишүүдэд зориулсан төслийн удирдлагын платформ юм. Энэхүү систем нь төслүүд, ажлууд, багийн гишүүд, багийн гишүүн нэг бүрийн профайл, тэмдэглэл, файлууд болон тайланг нэг дор төвлөрүүлсэн ба бүх хүн нэг мэдээллийн эх сурвалж дээр тулгуурлан ажиллах боломжийг олгодог.
ECHO систем нь ажлыг төлөвлөх, хариуцагч оноох, явцыг хянах, мэдээлэл солилцох үйл явцыг илүү цэгцтэй болгоно. Ингэснээр олон spreadsheet, чат, тархай бутархай мэдээлэл ашиглах шаардлаггүй болно.
Онцлох давуу талууд:
Төслийн ерөнхий хяналт Ажлын гүйцэтгэл хяналт
Нэгдсэн тайлан Дундын тэмдэглэл
Файлууд хадгалах Календарь дээр хянах
Мэдэгдэл систем дээр болон имэйлээр хүлээж авах Гишүүн болон Админ хоорондын эрхийн ялгаа
|
|
|
|
|
Холбогдох
Та хүсвэл бид танай бизнесийн хэрэгцээг тодорхойлж ямар шийдэл тохиромжтойг ярилцан
үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх боломжтой.
WhatsApp-аар холбогдох →
|
|
|
|
|
|